Сэтгүүл захиалга
МЕНЕЖЕРҮҮДИЙН СЭТГҮҮЛ
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Дэлхий дахины хурдацтай хөгжлийн үндэс суурь нь хувь хүний хөгжил гэдэгтэй миний хувьд санал нийлдэг. Манай байгууллагын хамт олон Монгол улсынхаа хөгжилд болон хувь хүн бүрийн тэр дундаа байгууллагыг удирдан чиглүүлж буй менежерүүдийнхээ мэдлэг, мэдээлэлд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү сэтгүүлийн анхны дугаарыг ISO стандартуудын талаарх агуулгатайгаар та бүхэнд хүргэж байна. ISO стандартын байгууллагаас эрхлэн гаргасан Олон улсын стандартын шаардлагууд болон удирдамжууд нь улс орон бүрийн туулсан алдаа оноо, сайн туршлага дээр үндэслэн боловсруулагдсан байдаг учир тэдгээрийг дагаж мөрдөх нь тэрхүү дутагдлыг дахин давтан туулахгүйгээр эрсдэлээс зайлсхийж, эрсдэлийг бууруулах байдлаар цаашдын хөгжлийн зүг алхахад бидэнд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Гэхдээ олон улсын гэх нэршилтэй юм бүхэнд бид хэт авталгүй монгол хүний онцлог, түүх, соёл, нийгэм эдийн засгийн байдалд уялдуулан авч үзэх нь илүү үр дүнтэй юм. Тиймээс бид монгол хүний онцлог, арга ухаан, аливааг хөнгөвчлөх сэтгэлгээ, хөрвөх чадварыг харгалзан үзэж ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх арга зүйг тусгасан ISO менежер бэлтгэх цогц сургалтын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байгаа билээ. Энэхүү сэтгүүл нь бүх салбарын менежерүүд, ISO стандартыг хэрэгжүүлэхийг сонирхож байгаа эсвэл хэрэгжүүлсэн, хэрэгжилтээ сайжруулахыг зорьж байгаа, стандартын чиглэлээр мэргэшиж мэдлэгээ бататгахыг хүссэн хүн бүрт онол, туршлагын мэдээлэл хүргэх зорилготой ба цаашид жил бүр тогтмол нийтлэхийг бид зорьж байна. Уншигч та бүхний зүгээс ирүүлэх аливаа санал, хүсэлт, сэтгэгдэл, шүүмж нь бидний үйл ажиллагааг сайжруулахад чухал үнэ цэнэтэй тул баяртайгаар хүлээн авахаа үүгээр мэдэгдэж байна. Улс орны хөгжилд хувь нэмэр оруулан ISO менежерүүдийн эгнээнд нэгдэхийг урьж байна.