Ном товхимол

ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНД ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Үндэслэл   

Монгол Улс 2000 оноос хойш төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэн олон улсын стандарт, үйл ажиллагаа, баталгаажуулалтын талаар судалж эхэлжээ. Энэ зорилгоор Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан байна. Энэхүү тогтоолын дагуу аймаг, сумдын орон нутгийн захиргаа уг стандартыг хэрэгжүүлсээр байгаа боловч орон нутгийн захиргааны удирдлага, мэргэжилтэнгүүдэд чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 олон улсын стандартын талаар мэдлэг ойлголт өгөх ном товхимол гарын авлага дутмаг, дээрээс нь хэдий заавар стандарт ч гэсэн ISO18091:2019 стандартыг уншиж ойлгоход хүндрэлтэй байдаг зэрэг стандарт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг анзаарч мэдсэний үндсэн дээр орон нутгийн захиргааны удирдлага, мэргэжилтэнгүүд, албан хаагч нар, чанарын менежментийн тогтолцооны зөвлөхүүд, сургагч багш, орон нутгийн захиргаанд ЧМТ-ны стандарт хэрэгжүүлэхээр зорьсон хэн бүхэнд “ISO9001:2015 ЧМТ-ны стандартыг орон нутгийн захиргаанд хэрэгжүүлэх заавар ISO18091:2019 стандарт”-ын дагуу бие даан хэрэгжүүлэх боломжийг нээх, стандартыг хөрсөн дээр буусан байдлаар аймаг, сумдын захиргаанд үр дүнтэй хэрэгжүүлж, нутагшуулахад хувь нэмэр оруулах зорилгоор “Орон нутгийн захиргаанд Чанарын менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэх гарын авлага”-ыг боловсруулав.   

Танилцуулга   

Энэхүү товхимол нь орон нутгийн засаг захиргаанд MNS ISO 9001:2016 стандартын шаардлагад нийцсэн, үйлчлүүлэгч/ иргэд, бусад холбогдох сонирхогч талуудын эрэлт, хүлээлтийг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тогтмол хангахын тулд чанарын менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэх MNS ISO 18091:2020 зааврыг дэлгэрүүлэн аргачлалын хамт тайлбарласан 10 цуврал гарын авлага юм. Цуврал бүрт стандартын бүлгийн шаардлагын дарааллын дагуу хэрэгжүүлэх арга, аргачлал болон тэдгээрт тохирсон жишээ авч тайлбарласан ба дараах 10 цуврал бий. Үүнд: 
1. Орон нутгийн захиргааны чанарын менежментэд үнэлгээ хийх аргачлал 
2. Орон нутгийн захиргаанд нөхцөл байдлын шинжилгээ хийх аргачлал 
3. Орон нутгийн захиргааны сонирхогч талуудыг тодорхойлж дүн шинжилгээ хийх аргачлал 
4. Орон нутгийн захиргааны үйл явцыг тодорхойлж, зураглах аргачлал 
5. Орон нутгийн захиргааны чанарын бодлого, зорилт боловсруулах аргачлал 
6. Орон нутгийн захиргааны чанарын менежментийн тогтолцоонд эрсдэл тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал 
7. Орон нутгийн захиргааны нөөцийн менежмент, чанарын баримтжуулсан мэдээлэл боловсруулах аргачлал 
8. Орон нутгийн захиргааны бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлага, дизайн боловсруулалт хийх аргачлал 
9. Орон нутгийн захиргааны чанарын гүйцэтгэлийн үнэлгээ, иргэд/үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тодорхойлох аргачлал 
10. Орон нутгийн захиргааны чанарын менежментийн тогтолцоонд удирдлагын дүн шинжилгээ хийх аргачлал 

Хэрэглээ, ач холбогдол    

Энэхүү гарын авлага нь чанарын менежментийн тогтолцооны стандартын зөвлөх үйлчилгээг орлох ба орон нутгийн захиргааны албан хаагчдын чадавхийг сайжруулах ач холбогдолтой. Гарын авлагын үг үсэг бүрийг анхааран судалваас орон нутгийн захиргааны удирдлага, мэргэжилтэн нар орон нутгийн захиргаанд тавигдах олон улсын шаардлагын хамгийн доод босго шаардлагыг ханган ажиллах мэдлэг, чадварыг эзэмшинэ.   

Гарын авлагын нэгдүгээр дэвтрийн агуулга   

Энэхүү Нэгдүгээр дэвтэрт орон нутгийн захиргааны чанарын менежментэд үнэлгээ хийх аргачлалыг оруулсан. Дэвтрийн эхний бүлэгт ISO стандартын тухай, ISO стандарт нь НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн дэмжиж байгаа талаар тайлбарласан. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудаас үндэслэн Монгол Улсын Алсын хараа- 2050 хөтөлбөрийг ямар тогтоолийн үндсэн дээр баталсан, Алсын хараа 2050 хөтөлбөрийн 9 чиглэлийн талаар дурдсан. Мөн орон нутгийн захиргаа нь өөрийн үйл ажиллагааг төлөвлөхдөө эдгээр бодлогын баримт бичгүүдтэй сайтар танилцаж байж боловсруулах, “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын тогтвортой хөгжлийн зорилт, менежментийн тогтолцооны болон бусад стандартуудын хоорондын харилцаа хамаарлыг тайлбарласан. Дэвтрийн хоёрдугаар бүлэгт Орон нутгийн захиргаанд хамааралтай стандартын нэр томъёог энгийн үгээр баяжуулан тайлбарласан. Гуравдугаар бүлэгт Орон нутгийн засаг захиргааны үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, түвшнийг үнэлэх аргачлалыг тайлбарласан. Энэхүү аргачлал нь олон улсын аргачлал юм. Орон нутгийн чанарын менежментийн тогтолцоог 4 түвшинд авч үзэх ба нийт 39 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгөх юм. 4 түвшний үзүүлэлт тус бүрт хийсэн үнэлгээгээр график байгуулж, үр дүнд анализ хийж, хэрхэн сайжруулах арга хэмжээг төлөвлөх талаар уг гарын авлагад дурдсан. Дөрөвдүгээр бүлэгт үнэлгээний үр дүнг туйлын чарт дээр хэрхэн буулгаж график байгуулах аргачлалыг заасан. Тавдугаар бүлэгт бүлгийн ярилцлагын асуултууд, мэдлэг шалгах тестүүд, гарын авлагын агуулгаар ажиллах дасгал ажлууд зэргийг багтаасан ба мөн 39 үзүүлэлтээр үнэлгээ хийх дасгалын хэсгийг оруулсан.Тухайн дасгал ажлын хэсэг бүлгийн ярилцлага, дасгал ажил зэргийг хэрхэн ажиллах талаар зааврыг багтааснаараа давуу талтай.

Гарын авлагын талаар мэдээлэл авах, захиалах

Номын талаар дэлгэрэнгүй мэдээллийг info@cmg.mn веб сайт болон 7266-4127 дугаараас, info@cmg.mn имэйл хаягаар хандан авах, захиалах боломжтой.

Search