
ISO 14001:2026 — СТАНДАРТЫН ШИНЭЧЛЭЛ, ХЭРХЭН ШИЛЖИЛТ ХИЙХ ВЭ?
2026 он нь ISO менежментийн тогтолцооны стандартуудын хувьд чухал жил болж байна.
Энэ оны хавар гэхэд байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 болон аудитын удирдамж болох ISO 19011 хоёул шинэчлэгдэн хэвлэгдлээ.
ISO 14001:2026 — Байгаль орчны менежментийн тогтолцооны дөрөвдүгээр хэвлэл
Ерөнхий мэдээлэл
ISO 14001:2026 нь 2026 оны 4-р сарын 15-нд хэвлэгдэж, ISO 14001:2015-ийг орлосон. Дэлхий даяар 670,000 гаруй байгууллага гэрчилгээжсэн дээрх стандарт нь байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ)-ны хамгийн өргөн хэрэглэгддэг олон улсын стандарт юм.
Шинэ хэвлэлийн үндсэн өөрчлөлтүүд
1. Уур амьсгалын өөрчлөлт — стандартын үндсэн агуулгад нэгтгэгдлээ. 2024 онд тусдаа нэмэлтээр (Amendment 1) гарсан уур амьсгалтай холбоотой шаардлагууд — 4.1 болон 4.2 заалтуудад уур амьсгалын өөрчлөлтийг байгууллагын орчны болон сонирхогч талуудын шинжилгээнд тусгах шаардлага — ISO 14001:2026-ийн салшгүй хэсэг болсон.
ISO 14001:2026 — Байгаль орчны менежментийн тогтолцооны дөрөвдүгээр хэвлэл
Ерөнхий мэдээлэл
ISO 14001:2026 нь 2026 оны 4-р сарын 15-нд хэвлэгдэж, ISO 14001:2015-ийг орлосон. Дэлхий даяар 670,000 гаруй байгууллага гэрчилгээжсэн дээрх стандарт нь байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ)-ны хамгийн өргөн хэрэглэгддэг олон улсын стандарт юм.
Шинэ хэвлэлийн үндсэн өөрчлөлтүүд
1. Уур амьсгалын өөрчлөлт — стандартын үндсэн агуулгад нэгтгэгдлээ. 2024 онд тусдаа нэмэлтээр (Amendment 1) гарсан уур амьсгалтай холбоотой шаардлагууд — 4.1 болон 4.2 заалтуудад уур амьсгалын өөрчлөлтийг байгууллагын орчны болон сонирхогч талуудын шинжилгээнд тусгах шаардлага — ISO 14001:2026-ийн салшгүй хэсэг болсон.
2. Байгаль орчны нөхцөл байдал өргөжлөө. Байгууллагын төлөв байдлын шинжилгээнд (4.1 заалт) уур амьсгалаас гадна дараах зүйлсийг шинээр тооцох шаардлагатай болсон:
- Бохирдлын түвшин
- Биологийн олон янз байдал
- Байгалийн нөөцийн хүртээмж
4. Онцгой байдлын тодорхойлолт. Онцгой байдлыг зөвхөн байгаль орчны асуудлаас биш, эрсдэл, боломжийн шинжилгээний (6.1 заалт) хүрээнд тодорхойлох болсноор илүү өргөн, цогц хамгаалалт бий болно.
5. Гадны нийлүүлэгчийн хяналт Үйл ажиллагааны хяналт нийлүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудаас авах бүтээгдэхүүн, үйлчилгээг мөн хамрах болсон — байгаль орчны шаардлагыг нийлүүлэлтийн сүлжээ даяар баримтлана.
6. Дотоод аудитын хөтөлбөр Аудит бүр тодорхой зорилготой байхыг шинээр шаардсан — БОМТ-ын үр нөлөө болон байгаль орчны гүйцэтгэлийг хэмжих, тасралтгүй сайжруулахад чиглэсэн.
Стандартын шинэчлэлтэй холбоотойгоор шилжилтийг хэрхэн хийх вэ?
- Зөрүүний дүн шинжилгээ хийх
- Байгаль орчны нөхцөл байдлын шинжилгээгээ шинэчлэх
- Амьдралын мөчлөгийг БОМТ-ын хамрах хүрээнд тусгах
- Гадаад нийлүүлэгчидтэйгээ байгаль орчны шаардлагаа уялдуулах
- Дотоод аудитын хөтөлбөрт зорилго тодорхойлох шаардлагыг нэмэх

Монгол улсад ISO стандарт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй үндсэн асуудлууд:
1. Стандартыг зөвхөн сертификатын хэрэгсэл гэж үзэх хандлага "Стандарт" гэдэг ойлголт зөвхөн нэг удаагийн гэрчилгээ авах үйл явц хэмээн тайлбарлагддаг нь нийтлэг алдаа болж байна. Гэтэл ISO стандарт бол өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэгжих, байгууллагын соёлд суурилсан тогтолцоо юм. Гэрчилгээ авснаар ажил дуусдаггүй — харин эхэлдэг.
2. Боловсон хүчний дутагдал, залгамж халаа ISO тогтолцоог баримтжуулах, хянах, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг хариуцах мэргэшсэн боловсон хүчний хомсдол байгууллагуудад байнга тулгардаг. Тогтолцоог бүхэлд нь нэг хоёр хүн л мэдэх болсноор тэдгээр нь байгууллагаас гарах, амралт авах зэрэг тохиолдолд хэрэгжилт огцом суларч, заримдаа бүрэн зогсдог.
3. Монгол Улсын хууль, эх зүй болон олон улсын стандартын уялдаа Монгол улсын үндэсний хууль эрх зүйн шаардлагуудыг ISO-ийн олон улсын шаардлагатай уялдуулан нийцүүлэх явц хангалттай бус байгаа нь байгууллагуудад нэмэлт бэрхшээл үүсгэдэг.
4. Санхүүжилтийн хүртээмж ISO гэрчилгээжүүлэлтийн нийт зардал — зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэг нь жижиг, дунд үйлдвэрийн байгууллагуудад ихэвчлэн хүнд дарамт болдог. Урт хугацааны ашиг тусыг нь тооцоолохгүйгээр зардлыг л харах үед стандартаас татгалзах шийдвэрүүд гарч байна.
5. Хэрэгжилтийн тасралтгүй байдлыг хангах тогтолцоо Гэрчилгээ гардуулах ажиллагаа дуусмагц стандартын шаардлагыг тогтмол хангаж, сайжруулах шаардлагатай дотоод хяналтын механизм сулардаг. Гэрчилгээжсэнээр стандарт хэрэгжилт дууслаа гэж ойлгодог тул дараагийн аудит болтол идэвхтэй ажиллагаа тасардаг. Нөгөө талаас стандартын тогтолцоог өдөр тутмын түвшинд ойлгож, хариуцан явуулах чадвартай залгамж халааг бэлтгэх байдал байгууллагуудад хангалтгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн гэрчилгээ авахад бус, стандартыг байгууллагын үйл ажиллагаанд бодитоор нутагшуулах үйл явцад анхаарлаа хандуулах нь чухал. Контекст Монгол Групп нь яг энэ хэрэгцээнд тулгуурлан стандарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ, нутагшуулах зөвлөх үйлчилгээ, сургалт, дотоод аудитын цогц шийдлийг санал болгодог.
